Call : +976-75113311

ГАЛ, ХУЛГАЙН ДОХИОЛОЛ

Foto

ГАЛ, ХУЛГАЙН ДОХИОЛОЛ

Манай байгууллага биет харуул хамгаалалтын үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ гал хулгайн дохиолол хяналт хамгаалалтын үйлчилгээг шуурхай бүлэг байгуулан хүргэж байна.

Аюулгүй байдлын дохиолол нь барилга байгууламж болон хамгаалалтын бүсэд халдлага хийх, зөвшөөрөлгүй нэвтрэх тохиолдлыг илрүүлэх зорилготой.

Уг дохиоллын системийг орон сууц, худалдаа үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай объектуудыг хулгай, дээрмийн халдлага, объект болон өмч хөрөнгөд учрах хохирлоос хамгаалах, мөн халдлагаас өөрийгөө хамгаалах хувийн хамгаалалтын зориулалтаар ашигладаг.

Зарим дохиоллын систем зөвхөн дээрмийн халдлагаас хамгаалахад зориулагдсан байдаг бол цогц систем нь галын болон халдлагын аюулаас хамгаална.
Халдлагаас хамгаалах дохиоллын системийг мөн халдлага үйлдэгсдийн үйл ажиллагааг автоматаар бичих телекамерын ажиглалтын системтэй холбох боломжтойгоос гадна соронзон цоожтой хаалгануудад нэвтрэх хяналтын дохиоллыг хангах боломжтой.

Уг дохиоллын системүүд нь жижиг, дотор нь суурилуулсан дуут дохиоллоос эхлээд олон объектыг хамарсан, компьютерт суурилсан ажиглалт, хяналтын нэгдсэн систем хүртэл байдаг.